Инфра улаан туяаны ялтсан шалны халаагуур “SH Korea”

Нэг хоногийн дотор дулааны асуудлаа шийд.

Нэг хоногийн дотор дулаан шалтай бол.

Манай компани тав тухтай орчин бүрдүүлэхэд “дулаан шал” технологи тохиромжтой хэмээн үзэн сурталчилж ОХУ-ын “Теплолюкс” үйлдвэрийн кабель халаалт оруулж ирэн нэвтрүүлж байсан билээ. Гурван жилийн ажиглалт судалгаагаар цахилгаан шалны халаалтанд сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч заавал бетон цутгалт шаардлагатай, бетон бүрэн бэхжитэл 28 хоног халаалтаа ашиглаж болохгүй, бетон цутгаснаар шалны түвшин 5-15 см дээшилдэг зэрэг талууд “Цахилгаан дулаан шал” технологи өргөн нэвтрэхэд саад болж байна. “Цахилгаан дулаан шал” технологийг өргөн хэрэглэдэг Солонгос, Дани, Швед зэрэг орны туршлагаар хамгийн хялбар, хамгийн ээлтэй, хамгийн хурдан угсралттай нь “Инфра улаан туяаны халаагч ялтас” гэдгийг тогтоон өөрийн оронд сурталчлан нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү технологийн сүүлийн үеийн хувилбар болох СNT \carbon nano tube\ технологийн үйлдвэрлэгч “SH Korea” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

Шалны халаалт нь олон оронд таашаагдсан, жигд дулаан, маш тухтай орчинг бүрдүүлдэг шийдэл юм.

Шалны халаалтыг үндсэн аргаар нь усан ба цахилгаан гэж ангилдаг.

Цахилгаан шалны халаалт нь кабель халаалт болон ялтсан халаалт гэсэн хоёр төрөл бий.

Шалны усан халаалт нь харьцангуй өргөн дэлгэрсэн ч ус алдах аюулаас гадна кабель халаалтын нэгэн адил хэд хэдэн сул тал агуулдаг. Үүнд:

  • Бетон цутгалт шаарддаг учир шалны түвшин нэлээд өндөрсдөг,
  • Угсралтын ажил харьцангуй удаан,
  • Бетон цутгамал бүрэн бэхжих хугацаа 28 хоног тул угсрах ашиглах хугацаа хол г.м.

Шалны халаалтыг мөн халалтын байдлаар нь конвекцын буюу эргэлтийн, IR буюу инфра улаан туяаны гэж ангилагддаг.

Конвекцын буюу эргэлтийн гэдэг нь эхлээд шал өөрөө халаад түүн дээрхи агаар халж дээшилсээр өрөө тасалгаа халдаг систем юм.

Харин инфра улаан туяаны халалт нь зөвхөн шал халахаас гадна нарны элч мэт нүдэнд үл үзэгдэх долгион орчныг жигд халаадаг. Энэхүү системийг шалны ялтсан халаалт гүйцэтгэдэг юм.

Сүүлийн үед улам дэлгэрч байгаа шалны ялтсан халаалтын давуу талуудаас танилцуулахад:

Хэмнэлттэй:

  • Худалдаж авахдаа хэмнэнэ,
  • Угсрахдаа хэмнэнэ,
  • Ашиглахдаа хэмнэнэ,
  • Удаан эдэлгээндээ хэмнэнэ,
  • Эрчим хүч хэмнэнэ.

Өргөн хэрэглээ:

  • Шаланд, хананд, таазанд хэрэглэх боломжтой,
  • Паркет, ламинат, хивсэнцэр, хулдаасан доор хэрэглэж болно.

Угсралт хялбар:

  • Ажиллагаа багатай хурдан угсралт,
  • Бетон цутгалт шаардлагагүй,

Эрүүл мэндэд тустай:

  • Агаарыг ионжуулдаг,
  • Агаар хуурайшуулахгүй,
  • Үнэр дарах үзүүлэлттэй.

Хөдөлгөөнт чанар:

  • Дулаан шалны ялтсаа нүүхдээ аваад нүүж болно,
  • Шаардлагагүй гэж үзвэл хураагаад хадгалж болно.

 

Ялтсан дулаан шал ашиглаж болох газрууд:

  • Амины орон сууц,
  • Зуслан,
  • Орон сууцны байр,
  • Оффис, үйлчилгээний газар,
  • Парник, теплиц, малын ферм

floor1 

Зааврын дагуу Та өөрөө ч угсарсан чадна.

Зөвхөн огтлохыг зөвшөөрсөн шугамаар тайрна уу.

Үндсэн халаалтанд тасалгааны 70- 80%-д, нэмэлт халаалтанд тасалгааны 50%-д дулаан шал угсарна.

Цахилгааны холболтыг мэргэжлийн хүнээр хийлгээрэй.

 

“Дулаан шал”-ны хэмжээг тодорхойлох, угсрахад анхаарах зүйлс:

  • Хэрэгцээт хэмжээгээ гаргахад таны байр өрөөний план зураг байх шаардлагатай.
  • Хэт халалтаас хамгаалж нам байрлалтай тавилга доор дулаан шал тавихгүй тул план зураг дээрээ тавилгаа байрлуулна.
  • Хэрэв нэмэлт дулааны эх үүсвэрийн зориулалттайгаар дулаан шал тавьж байгаа бол тавилгагүй чөлөөт талбайныхаа 70-аас доошгүй %-д дулаан шал тавина.
  • Шал тавих гадаргууг тусгайлан бэлдэх шаардлагагүй ч хоггүй, овгор товгоргүй тэгш байхад анхаарна.
  • Зориулалтын дулаан тусгаарлагч заавал дэвсэх шаардлагатай нь шалны гадаргууг тэгшлэхээс гадна дулааныг ашигтай талруу чиглүүлнэ.
  • Ялтсыг хананаас 5-20 см зайтай, хооронд нь 10 см зайтай угсарч болох ба давхарлаж болохгүй.
  • Цахилгаан холболтуудыг мэргэжлийн хүнээр баталгаатай хийлгэх нь Таны ашиглалтын зардлыг хэмнэхээс гадна Таны аюулгүй байдалд нөлөөтэй.
  • Дулаан тохируулагч заавал ашиглах шаардлагатай. Эдгээр нь энгийн болон програмчилдаг гээд олон төрөл байна.
  • Дулаан шалан дээр нягт сайтай бөх бат хулдаас, ламинатан шалны хавтан, нийлэг хивсэнцэр зэргийг шууд дэвсэн хэрэглэж болно. Харин цэвэр ноосон хивс, модон шал зэрэг нь дулаан дамжуулалт багатай учир халдаг ялтасны гаргасан дулааныг тусгаарлан таны өрөөг дулаацуулахгүй. Мөн энэ нь халдаг ялтасны гадаргуу дээр халалт үүсгэн, тусгаарлагч хальс хуурснаас цахилгаан үл дамжуулах битүүмж алдагдан цахилгааны аюулгүй байдлыг алдагдуулдаг тул анхаарна уу.

 

Угсралтын хөлс 5500 төгрөг\кв.м

 

д\д Бүтээгдхүүний нэр Хэмжих нэгж, Нэгжийн чадал Нэгжийн үнэ, ₮ Тайлбар
1 Шалны ялтсан халаалт м2 220 Ватт 88000 Шалны ялтсан халаалтын үнэд халаагч ялтас, дулаан тусгаарлагч дэвсгэр орно.
2 Дулаан тохируулагч удирдлага ш - 110000 Энгийн гар товчлууртай, ЛЭД дэлгэцтэй

*Дээрх үнэд НӨАТ 10% тооцогдсон болно.

Дулаан тохируулагчийн ажиллах гүйдэл 18А учир нэг удирдлагаар 13м2 халдаг шалыг удирдана. Түүнээс илүү ачаалал авах тохиолдолд тусгайлан соронзон таслуур, автомат унтраалга ашиглан ачааллыг тохируулна. Эсвэл илүү гарсан чадалд нэмж удирдлага угсарч өгнө.

БНбД \барилгын норм ба дүрэм\-ийн дагуу дулаан ялтсаар халдаг өрөөний шалны гадаргуу цельсийн 36 градусаас ихгүй байх ёстой.

Дулаан ялтссан шалны ашиглалтын хугацаа 10-15 жил байна.

Цахилгааны утасны даац

Хөндлөн огтлол, мм2

Гүйдэл (зэс), А

Гүйдэл (хөнгөн цагаан), А

1,5

16

10

2,5

25

16

4,0

32

25

6,0

40

32

 

ХОРИГЛОХ НЬ:

Өндөр чийгшилтэй үед угсралтын ажил гүйцэтгэх,

Агаарын дулаан тэг хэмээс доош үед угсралтын ажил гүйцэтгэх,

Ялтсан дулаан шалан дээрээс том тавилга байрлуулах,

Угсралтанд хадаас зэрэг төмөр эдлэл хэрэглэх,

Ялтасны зориулалтын бус газар цоолж нүхлэх,

10 А-аас дээш гүйдэл зарцуулах хэсэг ашиглах.