ТАСУМА ХХК-ийн утаагүй халаалт
Бид 2004 оноос хойш Монгол Улсынхаа хэрэглэгчдэд дэвшилтэт технологийн, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн цахилгаан халаалтын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, түүнийхээ угсралт, суурилуулалтыг хийн, хуримтлуулсан туршлагаараа төвийн халаалтад холбогдох боломжгүй атлаа цахилгаан эрчим хүчээр хангагдсан 1000 орчим барилга объектуудын халаалтын асуудлуудыг шийдэхэд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тал бүрийн арга хэмжээний хүрээнд 2012 онд 32 айл өрх эрчим хүчний хөнгөлөлт эдэлсэн юм. ОХУ-ын Москва хотын “ГАЛАН ПҮҮС” ХХН-ийн ГАЛАН бага оврын цахилгаан нам даралтын тогоо, “БИЛЮКС” ХХН-ийн бүтээгдхүүн болох инфра улаан туяаны таазны цахилгаан халаагууруудын Монгол Улс дахь албан ёсны борлуулагчаар ажиллах хугацаандаа гэрээгээр хүлээссэн үүргээ нэр төртэй биелүүлж, хэрэглэгчдэдээ чин сэтгэлээсээ үйлчилсний ачаар эдгээр бүтээгдхүүнүүд маань жилээс жилд танигдан сайшаагдаж хүрээгээ тэлсээр ирлээ. Бүтээгдхүүнүүдээ 2005 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газраар шалгуулан баталгаажуулснаас хойш техникийн үзүүлэлтүүд нь тогтмол заасан хэмжээндээ найдвартай ажиллаж байдаг тул манай хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангаж итгэлийг хүлээж чадсанд бид баяртай байдаг. ТАСУМА ХХК хэрэглэгчдээ ашигтай мэдээллээр хангах гарын авлага болгон “Утаагүй халаалт” сонинг гаргаж тараадаг бөгөөд манай компанийн борлуулж байгаа дулааны тоног төхөөрөмжийн техникийн нөхцлүүд, угсралт суурилуулалт, ашиглалт, хэмнэлт гаргах боломж, үнэ гэх мэт бүх төрлийн мэдээллийг мэргэжлийн инженерүүдээс гадна жирийн хэрэглэгчид ойлгомжтой дөтөөр өгөхийг гол зорилгоо болгодог юм. Шалгаруулалтын багийнханч хэрэгтэй бүх мэдээллээ “Утаагүй халаалт” сонин дээрээс авч зохих дүгнэлтийг өгнө гэдэгт найдаж байна.
Хамтран ажиллаж буйд талархсан
ТАСУМА ХХК-ийн захирал \Б. Саранцэцэг \