“Цахилгаан дулаан шал” технологийг өргөн хэрэглэдэг Солонгос, Дани, Швед зэрэг орны туршлагаар хамгийн хялбар, хамгийн ээлтэй, хамгийн хурдан угсралттай нь “Инфра улаан туяаны халаагч ялтас” гэдгийг тогтоон өөрийн оронд сурталчлан нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү технологийн сүүлийн үеийн хувилбар болох СNT \carbon nano tube\ технологийн үйлдвэрлэгч “SH Korea” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.
Зууны нар хэмээн нэрлэгдсэн таазны инфра улаан туяаны халаагуурууд нь онцгой хэмнэлттэй, хүний эрүүл мэндэд тустай, хэрэглээнд эвтэйгээрээ зард гарсан бүтээгдхүүн билээ. Гадаргуу дээрээ өндөр температуртай боловч орчиндоо нар ээх мэт зөөлөн дулаан тархаадаг, замдаа тааралдсан тавилга, шалны гадаргуу, агаарыг халаан тухтай орчин бүрдүүлдэг. Тасалгааны агаарт байгаа өвчин үүсгэгч бичил биетийг устгах нөлөөтэй тул эмнэлэг, эмийн сан, хүүхдийн болон үйлчилгээний байгууллагууд, мал амьтны ферм, ургамлын хүлэмж зэрэгт өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг байна. Тасалгааны таазны өндөр, талбайг харгалзан халаагуурын хүчин чадал, тоо ширхгийг тааруулан байрлуулах бөгөөд тасалгаанд нэг байхаар дулаан мэдрэгчтэй удирдлагыг хамтад нь суурилуулна. Дулаан мэдрэгч бүхий удирдлагыг гаднын нөлөөнөөс тусгаарлан дотор талын тасалгаа хоорондын хамар хананд байрлуулах журамтай. Халаагуур дотроо шингэн болон элдэв төрлийн бодисыг ил агуулдаггүй. Зөвхөн цахилгаан эрчим хүчээр ажилладаг юм.
Энэ бүтээгдхүүн нь ОХУ-ын батлан хамгаалах салбарын шинэ технологи дээр суурилсан, олон нийтийн хэрэгцээний нам даралтын тогоо бөгөөд 2-30 кВт хүртэлх чадалтай, электродот болон ТЭН бүхий гэсэн хоёр зарчмаар усан халаалтын системийн дулаан тээгчийг халаадаг юм. Халаах талбай нь тогооны хүчин чадлаас хамаарч 30-300м2, түүнд хамгийн сайн тохирох систем нь дээгүүр түгээлт бүхий нам даралтын систем байдаг. ГАЛАН нэрийн тогоо нь нам даралтын системийн усыг +95оС хүртэл халаах чадвартай бөгөөд системийн дулаан тохируулагч автомат удирдлагын блокийн тусламжтайгаар температурын горимыг хэрэглэгчийн өгсөн хязгаарт барин эрчим хүчний хэмнэлтийг гаргадаг. Овор хэмжээ, жин багатай (урт: 260-500мм; диаметр: 35- 175мм; жин: 0,5-8,0кг) хэрэглэхэд хялбар, тусгайлан байр сав шаардагдахгүй, технологийн шаардлага хангасан угсралтай бол аюул осолгүй давуу талуудтай.