Ухаалаг дулааны зангилаа

Ухаалаг дулааны зангилаа – Тасума смарт

Улаанбаатар хотынхоо цэвэр агаарт харамсаж, амины байшин хашаанд аж төрөгсдийн тав тухтай байдалд санаа тавин 2004 онд анх ОХУ-ын Галан үйлдвэрээс цахилгаан халаалтын төхөөрөмж оруулж ирэн зах зээлд нэвтрүүлэх ажилд 13 дахь жилдээ бид зүтгэж байна.
Анх оруулж ирсэн Галан тогоогоо бид өхөөрдөн “Цайны халуун сав шиг хэмжээтэй ч 300 м2 талбай халаадаг учир халаалтын тогоо” гэж нэрлэж байж билээ. 
Тэр үеийг санагдуулсан нэгэн шинэ халаалтын төхөөрөмжийг танилцуулахаар бид жил гаруй ажиллаж байна. Орны хөлийн шүүгээ шиг хэмжээтэй ч халаалтын тогоо, шугамын эргэлтийн насос, хэт халалтын хамгаалалт, тэлэлтийн сав, ухаалаг удирдлага гээд бүх шаардлаатай зүйлийг багтаасан “Тасума смарт” халаалтын төхөөрөмжөө бид “Ухаалаг дулааны зангилаа” гэж нэрлээд байна. 
“Тасума смарт” маань мөн “Тасума смарт комбо” гэсэн хэрэглээний халуун ус гаргах хувилбартай байгаа нь оновчтой шийдэл, зөв сонголт болно гэдэгт итгэн та бүхэнд толилуулав.

Ухаалаг дулааны зангилааны холболтын схем болон эд ангийн задаргаа

“Тасума смарт”, “Тасума смарт комбо” ухаалаг дулааны зангилааны

техникийн үзүүлэлт, үнэ

Тасума смарт

Загвар Чадал, кВт Хүчдэл, В Гүйдэл, А Халаах талбай, м2 Овор хэмжээ Хэрэглэх цах-ны утасны огтлол, мм2 Үнэ, ₮
1 BF05 5.5 220 23.9 55 39.8X60.0X21.4 4.0 1,925,000
2 BF07 7.5 220/380 32.7/10.9 75 39.8X60.0X21.4 6/3х2.5 2,050,000
3 BF09 9.0 220/380 41.3/13.8 90 39.8X60.0X21.4 6/3х2.5 2,150,000
4 BF13 13.0 380 18.8 130 39.8X60.0X21.4 3х2.5 2,310,000
5 BF316 16.0 380 23.2 160 39.8X60.0X21.4 3х4.0 2,610,000
6 BF320 20.0 380 29 200 39.8X60.0X21.4 3х4.0 2,800,000
7 BF323 23.0 380 33.3 230 39.8X60.0X21.4 3х6.0 2,950,000
8 BF326 26.0 380 37.7; 260 39.8X60.0X21.4 3х6.0 3,300,000

Тасума смарт комбо

Загвар Чадал, кВт Хүчдэл, В Гүйдэл, А Халаах талбай, м2 Овор хэмжээ Хэрэглэх цах-ны утасны огтлол, мм2 Борлуулах үнэ, ₮
1 BM313E 13.0 380 18.8 130 43.3X74.0X25.6 3х2.5 3,630,000
2 BM316E 16.0 380 23.2 160 43.3X74.0X25.6 3х4.0 3,800,000
3 BM320E 20.0 380 29 200 43.3X74.0X25.6 3х4.0 3,960,000
4 BM323E 23.0 380 33.3 230 43.3X74.0X25.6 3х6.0 4,100,000
5 BM326E 26.0 380 37.7 260 43.3X74.0X25.6 3х6.0 4,350,000

Тайлбар:

• Нэг хайрцганд эргэлтийн шахуурга, тэлэлтийн саваар тоноглосон

• ЛЕД дэлгэцтэй, touch буюу хуруу мэдрэх товчлууртай,

• Хуурай халахаас хамгаалсан давхар хамгаалалттай

• Хөлдөхөөс хамгааах үйлдэлтэй /зөвхөн цахилгаанд холбосон үед ажиллана/

• Өөрийн алдаагаа илрүүлэн мэдээлэх үйлдэлтэй

• Бага чимээтэй ажиллагаатай,

• Байгаль орчинд хор нөлөөгүй

• 30-800С буюу радиатор халаалт, 30-60oС буюу шалны халаалт тохиргооны сонголттой.