Ухаалаг дулааны зангилаа

Ухаалаг дулааны зангилаа – Тасума смарт

Улаанбаатар хотынхоо цэвэр агаарт харамсаж, амины байшин хашаанд аж төрөгсдийн тав тухтай байдалд санаа тавин 2004 онд анх ОХУ-ын Галан үйлдвэрээс цахилгаан халаалтын төхөөрөмж оруулж ирэн зах зээлд нэвтрүүлэх ажилд 13 дахь жилдээ бид зүтгэж байна.
Анх оруулж ирсэн Галан тогоогоо бид өхөөрдөн “Цайны халуун сав шиг хэмжээтэй ч 300 м2 талбай халаадаг учир халаалтын тогоо” гэж нэрлэж байж билээ. 
Тэр үеийг санагдуулсан нэгэн шинэ халаалтын төхөөрөмжийг танилцуулахаар бид жил гаруй ажиллаж байна. Орны хөлийн шүүгээ шиг хэмжээтэй ч халаалтын тогоо, шугамын эргэлтийн насос, хэт халалтын хамгаалалт, тэлэлтийн сав, ухаалаг удирдлага гээд бүх шаардлаатай зүйлийг багтаасан “Тасума смарт” халаалтын төхөөрөмжөө бид “Ухаалаг дулааны зангилаа” гэж нэрлээд байна. 
“Тасума смарт” маань мөн “Тасума смарт комбо” гэсэн хэрэглээний халуун ус гаргах хувилбартай байгаа нь оновчтой шийдэл, зөв сонголт болно гэдэгт итгэн та бүхэнд толилуулав.

Ухаалаг дулааны зангилааны холболтын схем болон эд ангийн задаргаа

“Тасума смарт”, “Тасума смарт комбо” ухаалаг дулааны зангилааны

техникийн үзүүлэлт, үнэ

Тасума смарт

Загвар Чадал, кВт Хүчдэл, В Халаах талбай, м2 Борлуулах үнэ, ₮
1 ТС204 4 220 50 1,800,000
2 ТС206 6 220 70 1,850,000
3 ТС306 6 380 70 1,900,000
4 ТС209 9 220 100 1,950,000
5 ТС309 9 380 100 1,950,000
6 ТС312 12 380 120 1,950,000
7 ТС314 14 380 150 2,000,000
8 ТС318 18 380 180 2,100,000
9 ТС321 21 380 200 2,200,000
10 ТС324 24 380 240 2,300,000

Тасума смарт комбо

Загвар Чадал, кВт Хүчдэл, В Халаах талбай, м2 Борлуулах үнэ, ₮
1 ТС204КОМБО 4 220 50 2,100,000
2 ТС206КОМБО 6 220 70 2,200,000
3 ТС306КОМБО 6 380 70 2,250,000
4 ТС209КОМБО 9 220 100 2,300,000
5 ТС309КОМБО 9 380 100 2,350,000
6 ТС312КОМБО 12 380 120 2,400,000
7 ТС314КОМБО 14 380 150 2,500,000
8 ТС318КОМБО 18 380 180 2,600,000
9 ТС321КОМБО 21 380 200 2,700,000
10 ТС324КОМБО 24 380 240 2,750,000

Тайлбар:

  • Эдгээр халаах төхөөрөмжүүдээ “Ухаалаг дулааны зангилаа” гэж нэрлэсэн нь халаалтын ТЭН, шугамын эргэлтийн насос, тэлэлтийн сав, хэт халалтын, богино холболтын хамгаалалт, ухаалаг удирдлага зэрэг бүх шаардлагатай эд ангиудыг нэг хайрцганд багтаасан ба өгөх буцах шугам, ус нийлүүлэх шугамыг холбоод л ажиллахад бэлэн учраас юм.
  • Тасума смарт комбо хувилбар нь халаалтын зэрэгцээ хэрэглээний халуун ус гаргах нэмэлт төхөөрөмжтэй юм. Хэрэглээний халуун усны нэмэлт төхөөрөмж нь тусдаа халаагч ТЭН-тэй ч халаалттай зэрэг ажиллахгүй зохицуулсан учир нэмэлт хүчин чадал шаардлагагүй.