ТАСУМА ХХК

Байгуулагдсан огноо: 1998-04-28
Үйл ажиллгааны чиглэл:
  • Цахилгаан халаалтын тоног төхөөрөмжийн худалдаа,
  • Цахилгаан, сантехникийн угсралт.
Үйл ажиллагааны зорилго: Утаагүй цахилгаан халаалтын тоног төхөөрөмж, технологийг Монгол улсад танилцуулж нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл тааламжтай нөхцөлд амьдарч ажиллах боломжийг дээшлүүлэх зорилготой.
Манай компанийн албан ёсоор Монгол улсад төлөөлж байгаа компаниуд:
  • “Галан” – халаалтын цахилгаан тогоо үйлдвэрлэгч, Москва, Орос улс,
  • “ССТ-Теплолюкс” – цахилгаан дулаан шал үйлдвэрлэгч, Москва, Орос улс,
  • “Билюкс” – инфра улаан туяаны халаагуур үйлдвэрлэгч, Москва, Орос улс,
  • “Нанопром” – “Форсан” металл синтезлегч үйлдвэрлэгч, Москва, Орос улс,
  • “Манли” – хийгээр ус халаагч болон бусад хийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, Фошан хот, БНХАУ.
  • “Комон”—Гуандун хот, БНХАУ, цахилгаан радиатор буюу конвектор халаагуур
  • “Кангнам”—Инчон хот, БНСУ, том оврын нам даралтын цахилгаан болон хосолмол эрчим хүчний нам даралтын тогоо, инфра улаан туяаны шалны ялтсан халаалт
Борлуулж буй бүтээгдэхүүнүүд:
  • Цахилгаан электродот болон ТЭН бүхий тогоонууд,
  • Цахилгаан дулаан шалнууд,
  • Таазнаас ээгч инфра улаан туяаны халаагуур,
  • Хийгээр ус халаагчууд.
Хамтран ажилладаг компаниуд:
  • “Хаус моуд” ХХК - амины орон сууцны зураг төсөл,барилга, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал
  • “Термолего” ХХК - канаадын кводлок технологийнүл авагдах дулаан хэв, хашлага үйлдвэрлэгч
  • “ТЭЖО” ХХК - дээврийн ус чийг тусгаарлагч уян хучилт үйлдвэрлэгч
  • “Синус- Дочи” хөргөлт, халаалт, агааржуулалт

Бид 2004 оноос хойш Монгол Улсынхаа хэрэглэгчдэд утаагүй технологийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, түүнийхээ угсралт, суурилуулалтыг хийн, хуримтлуулсан туршлагаараа төвийн халаалтад холбогдох боломжгүй атлаа цахилгаан эрчим хүчээр хангагдсан барилга объектуудын халаалтын асуудлуудыг шийдэхэд болон нэн ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсаар ирлээ. Мөн манай компани тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийн согог, гүйцэтгэсэн ажлынхаа чанарт нэг жилийн баталгааг өгч, хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцаатай байдаг юм. Бид өөрийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, туршин тохируулахаас гадна жижиг хэмжээний сантехник, цахилгааны системийн угсралтыг чанарын баталгаатайгаар гэрээлэн гүйцэтгэдэг.